Шууд Chart

Б.Гантигмаа, Б.Болормаа нарын хагалгаа амжилттай боллоо

2014-01-16 14:22:07

Өнгөрсөн сарын эхээр хайрт эгчийнхээ алтан амийг аврахаар донор нь болсон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа зорьсондоо хүрчээ. Тэрбээр эгчийнхээ элэгний донор болж, амьнаас амь тасалж өгөх сэтгэлийн үйлсэд түмэн олныхоо дэмжлэгийг хүсч  хоёр өдрийн турш Бөхийн өргөөнд хандивын тоглолт хийсэн юм.

Харин эгч, дүүс энэ 7 хоногийн эхээр Энэтхэг улсын эмнэлэгт хагалгаандаа амжилттай оржээ. Б.Гантигмаа өнөөдрийн байдлаар энгийн тасагт шилжиж байгаа бол эгч Б.Болормаа нь мөн эрчимт эмчилгээгээ дуусган удахгүй эмчийн хяналт доор энгийн тасаг руу шилжих гэнэ.
Энэхүү мэдээг сонссон МУГЖ Ш.Дэлгэржаргал баярт мэдээгээ хуваалцахаар өөрийн бүхий л таньдаг хүмүүст талархал илэрхийлэн утас цохиж байгаа аж. Тэрбээр сайхан сэтгэлт  Монгол түмэнд минь гэр бүлийнхээ зүгээс талархаж буйг минь уламжилж өгөөрэй гэж сэтгэлийн үгээ ярьсан хүн болгонд дайлгажээ.

Б.Гантигмаа, Б.Болормаа нарын хагалгаа амжилттай боллоо  
Үзсэн: 2452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-01-17 09:49
ta buhen urt adaan eruul enh amidrah boltugai.saihan setgeliin uzuurt dandaa gerel gegee bdag.huh mungun tenger urshuug.

Бидэнтэй нэгдээрэй