
Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн Монголын “хип хоп”-чид залуучууддаа зориулан тоглолтоо хийдэг билээ. Энэхүү жишгийн дагуу "Iсе Tор" хамтлагийнхан “ВЕSТ ОF IСЕ ТОР” нэртэй тоглолтоо хоёрдугаар сарын 01-ны 19:00 цагт “UB PALACE"- д хийх гэж байна.
"Ice top" хамтлаг урын сандаа 250 гаруй дуутай болжээ.
Тоглолтод дуучин Дэлгэрмөрөн,Одноо (Lemons), Gаvаnа, BX, Хулан, Баярцэцэг, Маралжингоо, Заяа, Дөлгөөн, Цэлмүүн, “Digital”, “3 охин” хамтлагийнхан урилгаар оролцох юм байна.
Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглахын зэрэгцээ, тайз, хөгжмийн дуугаралт, лазер шоуны шинэ шинэ мэдрэмж, гайхамшгийг мэдрүүлэхийг зорьж ажиллаж байна гэлээ.
“Ice Top” хамтлаг шинийн нэгэнд тоглоно | ||
Үзсэн: 1425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.