
“The Logos” амьд хөгжмийн хамтлаг нь 2011 онд “Post Rock” урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч, сүүлийн үед амьд хамтлагуудын дунд нэр хүнд нь хурдацтай өсөж яваа хамтлаг ажээ.
Түүнчлэн тэд амьд хөгжмийн хамтлагуудын дунд зохион байгуулагддаг “Coken beat”, “Play time”, “Monsters” зэрэг уралдаан наадамд амжилттай оролцож, үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар шалгарч байжээ.
Өдгөө тус хамтлагынхан урын сандаа нийтдээ хорь гаруй уран бүтээлтэй юм байна. Эдгээр дуунуудаа дүрсжүүлэхээр хэдийнээ клипны ажилдаа ороод байгаа юм байна. Тиймээс эхнээсээ бэлэн болсон гараас нь гарч эхэлж байгаа “Санхүүгийн хямрал” дууны клип нь сонсогчдод хүрэхэд бэлэн болжээ.
“The Logos” хамтлаг “Санхүүгийн хямрал” дуугаа дүрсжүүлжээ | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.