Шууд Chart

Хип хоп од PSY-ийн клипэнд тоглолоо

2014-01-22 13:32:22

АНУ-ын хип хоп од Снүүп Догг өмнөд солонгос рэппэр PSY-гийн шинэ клипт тоглохоор иржээ.

"Снүүп Догг манай улсад саяхан ирсэн. Инчонд клипний зураг авалтад оролцож байна" гэж Өмнөд Солонгосын дуу бичлэгийн "YG Entertainment" албан ёсоор мэдэгдлээ.
Зураг авалт тус улсын баруун нутгийн боомтын хот Инчонд Мягмар гарагт эхэлсэн бөгөөд шинэ дуу ирэх сарын эхээр гарч магадгүй.
Снүүп Догг нь 1992 онд гаргасан "The Chronic" бүтээлээрээ алдартай болсон юм. Дараагийн жил нь "Billboard 200" чартыг түүний анхны цомог "Doggystyle" тэргүүлсний дараа  рэп урсгал руу оржээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл нийт 170 сая цомог борлуулсан байна.

Хип хоп од PSY-ийн клипэнд тоглолоо  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй