
Өмнөд Солонгосын Хвачхон хотод загасны ан сонирхогчдыг татдаг их наадам болж байна. Энэ наадмыг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд жуулчдын дунд ихээхэн нэр хүндтэй юм. Тасалбар нь л гэхэд гуравхан цагийн дотор борлогддог байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд нийтдээ сая гаруй гадаадын жуулчид энэхүү наадмыг үзэхээр Өмнөд Солонгост иржээ. Наадмын үеэр мөсөнд цооног гаргаж загас агнах тэмцээн болдог. Зарим оролцогчид нь тусгай уургатай ирдэг бол зарим нь гараараа барина. Мөн энэ үеэр моринд хөллөсөн чаргаар гулгаж, үзэсгэлэн худалдааг ч сонирхох боломжтой ажээ.
Өмнөд Солонгост загас агнах тэмцээн болж байна | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.