Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

А.Эрдэнэ-Очир төрсөн нутаг руугаа номын жин тээнэ

2014-02-12 16:36:26
Error loading player: No playable sources found

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир өнгөрсөн намар өөрийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумандаа жин тээж ном хүргэж байна гэж зүүдэлжээ. Энэ өдрөөс хойш зүүдээ ажил хэрэг болгохоор шийдсэн аж. Ингээд тэрбээр сумынхаа номын санг сэлбэх зорилгоор жингийн есөн цагаан тэмээ, номын 18 авдрыг бэлтгээд байгаа юм байна.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага, Хангалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Сайнтөр энэ сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн төвөөс Улаанбадрах сум руу удахгүй тэмээн жин хийхтэй нь холбогдуулан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг хүлээн авч уулзсан юм.
 
Энэ үеэр түүнд ХХБ-ын 80 жилийн ойд зориулан хэвлүүлсэн “Монгол Улсын баатрууд”, “Эх орны дархан хил”, “Хилчин баатруудын дуун хөшөө” зэрэг ном  болон ХХБ-ын 80 жилийн ойн хүндэтгэлийн концертын бичлэг зэргийг гардуулж өглөө.

А.Эрдэнэ-Очир төрсөн нутаг руугаа номын жин тээнэ   
Үзсэн: 1841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.193.xxx [49.0.193.xxx] 2014-03-20 12:23
Эрдэнэ-Очир найрагч аа, цаасан дээр бичсэн "мэдлэг" номыг хүргэж өгсөн нь туйлын сайн хэрэг болжээ. Харин нутаг ус хүн зон чинь арай өөр номыг танаас хүссэн байх аа. Харагддаггүй, баригддаггүй зөвхөн танаас л хүсэж буй тэр дээдийн номын эрэлд яаравчлан гарч, эрлээ олоод хүлээж байгаа тэдэндээ өгөөрэй. Эрэл чинь дардан замыг туулахгүй байсан ч бүү зогсоорой. Амьд яваа энэхэн насандаа та өөр чухал юу хийх билээ.

Бидэнтэй нэгдээрэй