
Монголын кино урлагийн түүхэнд анх удаагаа буюу киноны уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг үзэгчдэд үзүүлэхээр зорьсон тус киноны найруулагч, зураглаачаар Н.Отгонбаяр ажилласан бол зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат, хөгжмийн зохиолчоор П.Гэрэлтод, зураачаар Б.Сүхтогоо, дууны найруулагчаар М.Өлзий-Орших, туслах найруулагчаар Л. Сумьяабазар, нүүр будагчаар Л.Цэрэндулам, Э.Оргилмаа нар ажиллажээ. Түүнчлэн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин М.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Батхүү, жүжигчин Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын авьяаслаг уран бүтээлчид тогложээ.
Киноны нэр танд учир битүүлэг санагдаж мэдэх юм. Киноны нэр болсон “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ”... гэдэг үг бол кино найруулагчийн команд бөгөөд зураг авалтын талбайд Мотор гэж төгсгөснөөр зураг авалт эхэлдэг номтой ажээ. Ийнхүү гурван сар биш гурван жил хийгдэж дууссан шалтгааныг кино багийнхан нуухыг хүсээгүй бөгөөд тэдэнд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн хүндрэлтэй байжээ. Гэсэн ч хийж бүтээх хүслээр нэгдсэн залуус зорилгодоо хүрч ийнхүү киногоо дуусгаж нээлтээ хийх гэж буй юм. Ингээд эрхэм үзэгчид, кино сонирхогч та бүхнийг киноны уран бүтээлчдийн өөрсдийнх нь амьдралын бодит байдлыг үзүүлэх “Анхаар дотор чимээгүй“ уран сайханы киноны албан ёсны нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Анхаар дотор чимээгүй” МУСК маргааш нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.