Шууд Chart

“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” дууны клипний зохиолын уралдаан зарлалаа

2014-02-25 12:42:16

Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд хүргэсэн нь Монгол поп опера “Увертюра” хамтлаг билээ.  "Увертюра" хамтлаг Монгол хүн бүрийн мэддэг энэхүү гайхалтай бүтээлийг амилуулахдаа оюуны бүтээлийг дээдлэн албан ёсны гэрээ байгуулж,  “Анир” студийн захирал, МУСТА Б.Алтанхуягаар аялгуу хийлгэж олны хүртээл болгосон. Тэгвэл “Увертюра” хамтлагийнхан  “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ...” дууг албан ёсоор дүрсжүүлэн хүргэх гэж байгаа ажээ.  Тиймээс “Анир” дуу бичлэгийн студи, “Дашбалбар судлал сан”, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран уг дууны клипний зохиолын уралдааныг зохион байгуулж байна.

    “Морин хуур 2014” наадмын тэргүүн дэд байрт орсон энэхүү уран бүтээлд “Увертюра” хамтлаг анхаарал хандуулж байгаа учир клипний зохиолын уралдаан зохион байгуулж байгаа ажээ. Тэрээр 2014 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал клипний зохиол хүлээн авах бөгөөд  2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр шилдэг нэг зохиол шалгарах юм байна.  Ялагчид Монгол поп опера "Увертюра" хамтлагийн уран бүтээлийн дээж болон гарын бэлэг, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн дээж бүтээлүүд болон 300.000 төгрөгийн шагнал, өргөмжлөл, гарын бэлгийн эзэн болох нь ээ. Ийнхүү уралдааны матераилыг Uverturahamlag@yahoo.com, https://www.facebook.com/uvertura.hamtlag,  dashbalbarstudies@gmail хаягаар хүлээн авах гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/uvertura.hamtlag хаягаас лавлана уу. Дашрамд дуулгахад,  2013.10.23.24-нд тоглогдсон “...Төгсгөлгүй - Эхлэл...”  тоглолтод зориулан уг уран бүтээлийг тус хамтлагийнхан дүрсжүүлж байсан юм.

   “Төгсгөлгүй эхлэл” анхны бие даасан тоглолтоосоо хойш хэсэг нам гүм байсан “Увертюра” хамтлагийнхан ийнхүү уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаа ажээ. Дашрамд дуулгахад, “Увертюра” хамтлаг үүсэн байгуулагдсаны таван жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд олон ажил төлөвлөөд байгаа гэнэ. Тус хамтлагийн уран бүтээл, сүүлийн үеийн мэдээллийг www.uvertura.mn сайтаас авах боломжтой ажээ.


“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” дууны клипний зохиолын уралдаан зарлалаа  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 58 минутын өмнө
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Бидэнтэй нэгдээрэй