
Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлсэн цагаасаа дэлхий дахинаа алдаршсан “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх гуравдугаар сарын 7, 8, 9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарласан билээ. Нээлтийн товоо зарлаад байсан “Анхны үнсэлт” мюзиклын албан ёсны хэвлэлийн хурал энэ сарын 28-нд 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулагдахаар зарлагдлаа.
Хэвлэлийн хуралд “Анхны үнсэлт” мюзиклын уран сайхны удирдагч Р.Мөнхсайхан, МУСТА, Буриад Улсын Гавьяат Жүжигчин Б.Амархүү нарын тэргүүтэй мюзиклын бүх уран бүтээлчид оролцож хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болоод үзэгч түмэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм. Түүнчлэн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх хэвлэлийнхнээс мюзиклын нээлтийн өдрийн мандатыг олгох бүртгэлийг авах юм байна.
“Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт Олег юмов, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавьяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлч оролцож байгаа ажээ.
Дуучин Б.Амархүүгийн тоглож буй “Анхны үнсэлт” мюзиклын хэвлэлийн хурал зарлагдлаа | ||
Үзсэн: 1172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.