
“Харанга” хамтлагийн 25 жил болж буйг тохиолдуулан хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээлээ туурвиж буй бөгөөд дуучин, СТА Х.Лхагвасүрэн “Монгол ээж” шинэ цомгийн баяр болгож бүх сайхан ээжүүддээ зориулан гуравдугаар сарын 5, 6-нд амьд тоглолтоо хийхээр боллоо. Тоглолтод “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд ээжийн тухай олон сайхан дуутай, поп дива МУГЖ Т.Ариунаа болон МУСТА Х.Оюунбилэг нар урилгаар оролцох юм.
“Монгол ээж” амьд тоглолтод түүний шинэ цомогт орсон дуунууд төдийгүй хит болсон дуунууд дуулагдах юм. Монголын үндэсний АСА циркт болох тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Music&Love”, “Jojo’s toys”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star”студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажиллаж байгаа бол тоглолтын продюсераар МУСТА М. Болд, найруулагчаар МУСТА Д. Лхагвадорж нар ажиллаж байна. Хөгжимчдийн бүрэлдэхүүн Монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн. Үүнд: Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА Б. Цолмон, New star студи даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр, Bro’s records хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г.Онон, Никитон хамтлагийн басс гитарчин МУСТА Г.Буян-Өлзий нар оролцоно.
Тоглолтын тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд www.easyticket.mn сайтаар худалдаалагдах бөгөөд 1199 дугаарт холбогдож үнэгүй хүргэлтийн үйлчилгээг авах боломжтой юм. Ингээд та бүхэндээ Х.Лхагвасүрэнгийн "Эхийн ач" дууны шинэхэн клипийг хүргэж Монголын сайхан ээжүүдээ магтан дуулах “Монгол ээж” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Харанга”-ын Лхагваа Монгол ээжүүдээ магтан дуулна | ||
Үзсэн: 1656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.