Шууд Chart

“Аргагүй амраг”-уудын нууц задарч тоглолтынх нь тов зарлагдлаа

2014-02-27 10:51:34

“Хүүхэд ахуй наснаасаа үерхэн, нөхөрлөж  нэг голд тоглож өссөн дурлалт хосууд. Тэдний хайр сэтгэлийг хагацаах гэсэн буруу санаатан. Гэсэн ч “Аргагүй амраг” үл хагацна".  Соёлын тэргүүний ажилтан уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын тоглосон “Аргагүй амраг тун удахгүй...” гэсэн сурталчилгаа чухам юуг илэрхийлсэн юм бол.

Сурталчилгаанаас харахад уран бүтээлчид үзэгч сонсогчдодоо шинэ уран бүтээлээрээ бэлэг барих нь тодорхой байсан. Харин кинонд тоглосон уу, шинэ клип байв уу? Тэгвэл энэхүү “Аргагүй амраг тун удахгүй...” хэмээх сурталчилгааны нууц задарлаа. Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар "Аргагүй амраг" нэртэй өөрсдийн бие даасан анхны ардын дуунуудаас бүрдсэн этник тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхээр аль хэдийнэ  бэлтгэлээ базаажээ. 

Тоглолтод тэдний өлгийдөн авсан анхны хамтын уран бүтээл болох “Язгуур” цомогт багтсан дуунууд эгшиглэх юм байна. Тэдгээр уран бүтээлүүд бол Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Торой банди”, “Сүнжидмаа”, “Ламбугайн нулимс”, ”Аргагүй амраг”, “Юндэн Гөөгөө", "Сийриймаа”, “Говийн өндөр”, “Саруул тал”  монгол язгуурыг илтгэх  дуунууд юм.  

  Тоглолт үндсэн хоёр хэсэгтэй гэнэ. Эхний хэсэгт Морин хуурын чуулгатай хамтран ардын болон уртын дуунуудыг дуулах бол хоёрдугаар хэсэгт этник хэв маягийн уран бүтээлүүд нь эгшиглэх нь ээ.

  Бие биенийхээ аргагүй амраг болсон уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж “Аргагүй амраг” баярын  тоглолтоо  Тусгаар тогтнолын ордонд ирэх гуравдугаар сарын 8-нд 15.00 цагт ганцхан удаа тоглоно. Түүнчлэн тэд “V.I.P” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 8-нд 19.00 цагт “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд хийн бүсгүйчүүд, ээж нартаа бэлэг барихаар зэхжээ.


“Аргагүй амраг”-уудын нууц задарч тоглолтынх нь тов зарлагдлаа  
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй