
Манай улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Эдгээр төлөвлөгөөт ажлууд энэ сараас эхлэн он дуустал үргэлжлэх бөгөөд сар сард хийх ажлыг товлосон байна. Тухайлбал, энэ сард ойн нээлтийг тэмдэглэх, Богд Хааны Ордон музейд “Даавуу зөөлөн эдлэлийг гэмтлээс урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалт” сэдвээр Австри, Монголын хамтарсан сургалт зохион байгуулж байна. Тэгвэл ирэх сард Монгол цэргийн Түүхийн музейд “Монгол эрчүүд” үзэсгэлэн, музейн ахмад, дунд, залуу үеийнхний уулзалтыг зохион байгуулах юм байна.
“Монгол эрчүүд” үзэсгэлэн гарна | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.