Тэртээх 1990-ээд оны үеэс Монголын кино урлагийн түүхээс арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээснээр кино сонирхогч, судлаач шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, үзэгчдэд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр буюу 3 сарын 3-нд 12:00 цагаас "ETV" телевизийн байранд хэвлэлийн хурлаа зарлалаа.
Хэвлэлийн хуралд киноны уран бүтээлчид болоод Монголын кино урлагийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид оролцож дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэх нь ээ. Ийнхүү Монголын мянга мянган үзэгчдэд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа “Хязгааргүй” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авьяаслаг уран бүтээлчид тоглосон байна.

Дашрамд дуулгахад, хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчээс киноны нээлтийг сурвалжлах эрхийн мандатыг олгох бүртгэлийг авах юм байна.
“Хязгааргүй” киноны хэвлэлийн хурал өнөөдөр болно | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.