
Орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулсаар 20 дахь жилтэйгээ золгож буй МУГЖ Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд 20 жил” гэх хүндэтгэлийн тоглолт гуравдугаар сарын 9-нд 16:00 цагт “Соёлын төв өргөөн”-д ганцхан удаа тоглохоор болжээ. Тус тоглолтод МУАЖ А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Ө.Уянга, МУСТА С.Сэрчмаа, ЦДБЭЧ-ын эстрад симфони оркестр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони оркестр, Монгол поп опера “Увертюра” хамтлаг урилгаар оролцож МУГЖ Г.Эрдэнэбаттай хоршин орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулах юм.
Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 20 дахь жилдээ эгшиглэж байгаа “Орчлонгийн сайхан хүүхнүүд 20 жил” хэмээх хүндэтгэлийн тоглолтыг үзэхийг хүсвэл тасалбарыг 19-50 дугаарт захиалах боломжтой аж.
МУГЖ Г.Эрдэнэбат орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулна | ||
Үзсэн: 2461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.