Шууд Chart

Шилдэг бүргэдчид чууллаа

2014-03-07 10:19:18

Казах түмний уламжлалт Наурызын баярыг угтан  жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" Жаргалантын аманд орших "Чингисийн хүрээ" жуулчны баазад 500 гаруй  хүн оролцсон байна.

Баярыг нээж ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, УИХ-ын гишүүн А.Бакей, ГХ-ын сайд Л.Болд зэрэг албаны хүмүүс нээж үг хэлсэн бөгөөд М.Түмэнжаргал дэд сайд шилдэг сайн бүргэдчидийг салбарын жуух бичгээр шагнасан юм.
 
Уг баярын үеэр хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулсан юм.  Мөн бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан, ан бариулах, бүргэдээ өөртөө дасгасан байдал, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх зэрэг уралдаан тэмцээнийг зохион явуулсан юм.
Бүргэдийн баярыг ССАЖЯ болон Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Бүргэдчидийн холбоо, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Шилдэг бүргэдчид чууллаа   
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй