Шууд Chart

Дуучин Б.Амархүүд фэнүүдээс нь "Гэнэтийн бэлэг" барилаа

2014-03-10 15:56:24

Залуусын хайр дурлал, анд нөхдийн үнэнч үерхэл, хязгааргүй хүсэл мөрөөдлийн тухай үзүүлсэн “Анхны үнсэлт” мюзикл  Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа гурван өдрийн турш тоглогдлоо. Тус мюзиклийн гол дүрд МУСТА, Буриад Улсын Гавьяат Жүжигчин Б.Амархүү өөрийн авьяас билэг онгод мэдрэмжээрээ тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

 “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн тус жүжгийн хаалтын тоглолтын үеэр дуучин Б.Амархүүд үзэгч фенүүдээс нь "Гэнэтийн бэлэг" барьсан юм. Тодруулбал, дуучин залуугийн монгол дахь фэн клубын залуус түүнд уран бүтээлд нь өндөр амжилт хүсэж дурсгалын зүйл гардуулж хамтдаа гэрэл зургаа авахуулсан байна.


Дуучин Б.Амархүүд фэнүүдээс нь "Гэнэтийн бэлэг" барилаа  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй