
Залуусын хайр дурлал, анд нөхдийн үнэнч үерхэл, хязгааргүй хүсэл мөрөөдлийн тухай үзүүлсэн “Анхны үнсэлт” мюзикл МУСТА, Буриад Улсын Гавьяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосноор энэ сарын 7, 8, 9-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай тоглогдлоо. Ийнхүү Монголын жүжгийн урлагт тэсрэлт хийж дуучид, хөгжимчид нь тайз нь дээр 100 хувь амьдаар тоглож үзэгчдэд жинхэнэ амьд тоглолтыг мэдрүүлсэн тус мюзиклийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Альфред Ровланд” бренд ажилласан юм. Тодруулбал, “Дизайн концепт” ХХК-ны санаачилгаар “Альфред Ровланд” брендийг монгол ямааны сайн чанарын цэвэр ноолуураар монгол, английн шилдэг дизайнерууд хамтран бүтээдэг ба монгол ноолуурын чанартай тансаг байдлыг Англи төдийгүй дэлхийд сурталчлан таниулах их үйлсийг түүчээлэн яваа энэхүү гайхалтай хамт олон тус мюзиклийг ивээн тэтгэж дэмжин ажиллажээ.
“Альфред Ровланд” бренд нь “Эвсэг” ХХК-тай сүүлийн гурван жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Эвсэг кашмерийн үйлдвэрийн дэргэдэх “Cashmere World” худалдааны төв болон салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж Монголын худалдан авагч нарт хэдийнээ хүрч эхэлсэн юм. Цаашдаа Англид төдийгүй дэлхийн зах зээлд Монголын ноолуур болон дизайнеруудын нэрийг гаргахаар ажиллаж буй тус брендийн хамт олондоо мюзиклийн уран бүтээлчид баг хамт олны өмнөөс халуун талархал дэвшүүлье.
“Анхны үнсэлт” мюзиклийн хамтрагч “Альфред Ровланд”-д талархлаа | ||
Үзсэн: 1942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.