
Азийн супер модель, мисс Т.Батцэцэг БНХАУ-ын Шианнин хотноо зохион байгуулагдсан “Miss Tourism Queen Interntional 2013” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Miss Bikini of the World”-1st runner up, “Miss Elegant”-1st runner up шагналыг тус тус хүртжээ. Олон улсын аялал жуулчлалыг тухайн улсын миссүүдээр нь дамжуулан дэлхий нийтэд сурталчлах зорилготой тус тэмцээнд Т.Батцэцэг амжилттай оролцож Монгол орныхоо аялал жуулчлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулжээ.
Түүнчлэн тэрбээр “Сочи-2014” олимпийн “Miss world sport-2014” спортын наадамд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн аж.
Т.Батцэцэг “Miss Bikini of the World” шагнал хүртлээ | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.