
“Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг”-ийн урилгаар Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын 2008 оны Гоо бүсгүй, Дэлхийн Миссийн 2008 оны “Топ Модель” номинацийн эзэн, Болливүүдийн кино жүжигчин, дуучин Парвати Оманакуттан манай эх оронд хүрэлцэн иржээ. Тэрээр дэлхийн миссийн тэмцээнд оролцсон цагаасаа олон улсад өөрийн дуу хоолойг цуурайтуулж, эмэгтэйчүүд хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг болон байгаль орчноо хамгаалах сайн үйлсийг санаачлан түүндээ өөрийн биеэр түүчээлэн оролцож ирсэн нэгэн аж.
Парвати Оманакуттан энэ сарын 16-21-ний хооронд манай оронд саатаж “Miss Mongolia-2005” наадмын тэргүүн мисс, “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, Андра модель агентлагийн захирал Х.Бадамгэрэл нарын санаачилгаар хэрэгжиж буй эмэйгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аяныг дэмжин оролцох юм.
Энэтхэгийн гоо бүсгүй манай улсад хүрэлцэн иржээ | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.