Олон улсын дуурийн дуу дуулаачдын гран при шагналт МУГЖ, дуучин Усны-Эхийн Далантайн “Дуусашгүй дуу минь” уран бүтээлийн бие даасан тоглолт 2014 оны гуравдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно. Тоглолтод МУГЖ Т.Баясгалан, МУГЖ С.Ганзориг, СТА Б.Батболд, СТА Э.Төрмандах, СТА А.Түмэн-Өлзий УДБЭЧ-ын дуучин Батцэцэглэн, УДБЭЧ-ын их найрал хөгжим, Улсын филармонийн дэргэдэх Симфони найрал хөгжим, Цэнгээнт бүжгийн "Хатан туул" хамтлаг оролцох юм байна. Одоогоос арван жилийн тэртээ бие даасан тоглолтоо хийж байсан гавьяат маань саяхан Завхан аймагт очиж, гурван өдөр бие даасан тоглолтоо хийгээд иржээ.
| МУГЖ У.Далантай бие даасан тоглолтоо хийнэ | ||
| Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.