Шууд Chart

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 3 хүртэл хязгаарлана

2020-02-26 13:24:38

Өнөөдөр Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийж, коронавирусний халдварын тархалтаас сэргийлж шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч буй байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх гээд асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар Засгын газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдээллийг хүргэе.


Тус мэдээлэлд, "Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНСУ-тай хийх нислэгүүдийг цуцалсан бол Япон улстай хийх нислэгүүдийг цуцалхаар яригдаж, санал дэвшүүлээд байна. Улсын Онцгой комисс үргэлжлүүлэн хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах буюу орон нутгийн замыг 3 дугаар сарын 3 хүртэл үргэлжлүүлэн хаах шийдвэр гарлаа.

Сар шинийн өдрүүдэд 9000 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд төрийн бодлого шийдвэрийг дагаж, эрсдэл гаргахгүй байхыг хүсье" гэжээ. 


Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 3 хүртэл хязгаарлана  
Үзсэн: 2787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 15:46
Энэ ажиллаж байгаа албан хаагчид хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Зайлшгүй шаардлагатай гээд орж гарч байгаа иргэдийг нэг бүрчлэн халууныг нь хэмжиж нэвтрүүлээчээ. Ер нь хаасан л юм бол бүгдийг нь хаа. Битгий халуурч байгаа хүмүүсийг нэвтрүүлээд бай.........
Зочин [127.0.0.xxx] 2020-02-26 14:06
Зам хаасантай холбоотойгоор үйлчилгээний газруудын цагаан сарын амралтыг ч сунгах хэрэгтэй. Ажилаа зохицуулаад хөдөө гадаа явсан хүмүүс ажилаа хийж чадахгүй шүү дэ

Бидэнтэй нэгдээрэй