Шууд Chart

“The Best of Comedy” тоглолт таван цаг үргэлжилнэ

2014-03-31 10:12:41

Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан хошин урлагийн хамтлаг, продакшнуудын нэгдсэн “The Best of Comedy” улаан хивсний ёслолын арга хэмжээ ирэх сарын 1, 2- нд Соёлын төв өргөөнд болно. Тус арга хэмжээнд хошин урлагийн долоон продакшн оролцож өөрсдийн шилдэг номеруудаараа үзэгч фэнүүддээ бэлэг барих юм. Энэхүү арга хэмжээ хоёр жилд нэг удаа болдог бөгөөд анхдугаар наадмаа 2012 онд амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн хошин урлагийн  наадам таван цаг үргэлжлэх бөгөөд жүжигчид өөрсдөө хөтлөн, дуулж, бүжиглэж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэх юм байна.

Дашрамд дуулгахад, ''BEST OF COMEDY'' 24 жилийн түүхнээ 46000 удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивын тоглолт хийсэн байна.

“The Best of Comedy” тоглолт таван цаг үргэлжилнэ   
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй