
Засгийн газар яг одоо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Тухайлбал, дэлхийн 188 оронд тархсан Covid-19-ийн халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн талаар ярилцах аж.
Мөн БНСУ-аас чартер нислэгээр ирсэн 190 гаруй хүн сөрөг буюу халдваргүй гарсан бол, Берлин-Москвагаас ирсэн хүмүүс бусдадаа халдвар тараагаагүй байсан гэж хэлж болохоор байгаа аж. Үүнээс гадна Франц иргэний бие сайжирсан гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж байна | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.