
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас оруулсан саналыг дахин судалж үзээд сайн дурын даатгалд хамрагддаг иргэдийг ч мөн энэ удаагийн чөлөөлөлтөд хамруулахаар болсныг дуулгаж байна.
Ингэснээр сайн дураар даатгал төлдөг нийт 180 мянган иргэн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд шимтгэл төлөхгүй. Энэ арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг Засгийн газраас шийдэхээр боллоо.
Мөн коронавирусний халдвараас сэргийлж хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээс үл хамааран МСҮТ, Политехник коллежид суралцагчдад сар бүрийн 200 мянган төгрөгийн тэтгэлгийг бүрэн олгохоор боллоо гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.
Сайн дурын даатгуулагчид шимтгэл төлөхгүй, МСҮТ-ийн суралцагчид тэтгэлгээ бүрэн авна | ||
Үзсэн: 4746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.