Шууд Chart

“Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хөдөлгөөн өрнөж байна

2014-04-01 14:06:49

“Mоханик” хамтлаг “Mohanik at Amarbaysgalant" цомгоо хэвлэлтэд өгөхөд бэлэн болжээ. Шинэ цомогт орсон дуунууд нь өмнөх уран бүтээлүүдээс огт өөр байх бөгөөд  хүний дотоод ертөнц, араншинг байгалийн үзэгдэлтэй уялдуулан илэрхийлсэн байна. Тиймээс дуунуудаа Амарбаясгалант хийдэд бичүүлсэн байна. Мөн цомгийнхоо хэвлэлтийн зардлыг шийдэхийн тулд “#WESUPPORT” хөдөлгөөнийг эхлүүлжээ. “#WESUPPORT:Mohanik” буюу  “Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хөдөлгөөний мэдээллийг түгээх болон тоглолтын тасалбарыг худалдан авах нь дэмжлэг үзүүлж байгаагийн илрэл юм. “#WESUPPORT:Mohanik” тоглолт энэ сарын 3-нд “Сentro” клубт болно. Тоглолтод “Моханик” хамтлагийг дэмжин “Nisvanis”, “Rec On”, “Lego”, “the Colors” хамтлагууд ая дуугаа өргөх бөгөөд "Leather Nation crew"-гийн DJ нар оролцох юм байна.

“#WESUPPORT” буюу “#Бид Дэмжинэ” ажил нь цаашид үргэлжлэх бөгөөд олны дэмжлэг хэрэгтэй байгаа чөлөөт уран бүтээлчдийг дэмжих хүмүүсийн нэгдлээр оршин байх хөдөлгөөн аж.
“Моханик” хамтлагийн шинэ цомогт багтсан “Зөөлөн мишээл” дууны клипийг хүргэе.


“Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хөдөлгөөн өрнөж байна   
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй