
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-нд 12:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ахмадын золбоо” хамтлагийн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг мөнхөлж чадсан зургаан гавьяат буюу МУУГЗ Б.Долгион, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, МУГЖ хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, МУСГЗ хөгжмийн зохиолч И.Болоож, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав нар оролцоно. “Нойргүй хоносон зургаан нот”-ын эзэд ирэх сарын ихээр хийх тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
“Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын талаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 5749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.