
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон энэ сарын 9-нөөс Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Төсөлд Монголын теарт урлагийн бахархал болсон долоон найруулагчийн долоон жүжиг хамрагдана.
А.Очирбат-“Буруугүй буруутан” УДЭТ-ын Найруулагч УГЗ Б.Баатар, Зураач С.Ариунболд
Люсиль Флетчер-“Уучлаарай та дугаар андуурч” УДЭТ-ын Найруулагч СТА Ч.Түвшин, Зураач н.Баярмагнай
А.Ванпилов – “Хэрээт төгөл” Найруулагч УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Зураач СТА Т.Аянга
Г.Пинтер-“Өчигдөр” Найруулагч УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Зураач УДЭТ-ын Ерөнхий зураач СТА Т.Ганхуяг
0 Н.Ганхуяг “Бүүвэй” Найруулагч Урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, Зураач Баярмагнай
Дарио Фо- “Чөлөөт хос” УДЭТ-ын Найруулагч УГЗ Ч.Найдандорж , Зураач С.Ариунболд
Николай Коляда- “Манекен” Найруулагч Ц.Батнайрамдал, Зураач Чулуунбат тус тус тоглоно.
Ийнхүү долоон найруулагчийн ур ухаанаараа цогцлоосон долоон өөр ертөнцөөр үзэгч олон аялах нь. Бэсрэг жүжгүүд ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” жүжгээр эхэлнэ.
Бэсрэг жүжгийн төсөл “Хэрээт төгөл”-өөр эхэлнэ | ||
Үзсэн: 1823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.