
Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын гэр бүл, найз нөхөд нь эрхэм уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн дурсгалыг мөнхлөн амьдарч байсан байранд нь дурсгалын самбар байршууллаа. Амьдрал, уран бүтээлийн анд нөхөд болсон тэд 1989 оноос эхлэн энэ байранд амьдарч байжээ. Нэг орцны дээд, доод давхарт амьдарч хоолоо хуваан идэж байгаа байхгүйгээ нөхдөг тухайгаа ярин инээд халгиулж суусан эрхэм уран бүтээлчид өдгөө бидний дунд байхгүй ч ард түмнийхээ сэтгэлд олон сайхан уран бүтээлээрээ мөнхөд амьдрах гавьяатай хүмүүс билээ.
МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын дурсгалыг мөнхлөв | ||
Үзсэн: 1533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.