
ЦАГИЙН ХҮРД: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Онцгой нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болох зохицуулалтыг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хуулийн төсөлд гишүүдийн санал хураалтыг гар өргөж, эсвэл програм ашиглаж цахим хэлбэрээр явуулж болох зохицуулалт ороод байна. УИХ-ын нэгдсэн чуулган байнгын болон түр хорооны хурлыг цахимаар явуулах учраас Тагнуулын ерөнхий газрыг үүрэгжүүлж оролцохыг дэмжлээ.
Мөн гамшгийн тухай хуульд онцгой нөхцөлийг Засгийн газар тогтоох, агуулгын нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Үүнээс гадна байнгын хорооны хуралдаанаар "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2050 он гэхэд манай улсын нийт хүн амын дунд эзлэх чинээлэг давхаргыг 80 хувьд хүргэх боломжтой гэж эрдэмтэн, судлаачид тооцоолжээ.
"Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 2015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.