
Өвөлжилт, хаваржилт хүндрэх нэг шалтгаан бол үлийн цагаан оготно ихэссэн явдал юм. Бэлчээр өвсгүй болсноор үлийн цагаан оготноос хамааралтай зудын эрсдэл 50-60 хувийг эзэлж байна.
Нэг үлийн цагаан оготно зуны 3 сарын туршид 100 гаруй болж үрждэг гэх бөгөөд бэлчээр нутгийг ихээр талхалдаг аж. Иймд Баянхонгор аймгийн 13 сумын 27 багийн 50 мянга орчим га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг малчдын оролцоотойгоор байгальд хор хөнөөлгүй аргаар хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.
Цас ханзарч, ичээнээсээ гарч эхэлж байгаа энэ үед устгал хийх нь үр дүнтэй байдаг аж. Тодруулбал, микро-биологийн аргаар үлийн цагаан оготныг устгах энэхүү ажлыг 04 дүгээр сарын 06-20-ны хооронд хүртэл зохион байгуулах аж. Бэлдмэл цацсан талбайд 21-45 хоногоос доошгүй хугацаанд мал оруулахыг хориглоно.
Энэ хугацаанд усны шувууд ихээр цугладаг нуур уснаас 500 м-ээс доошгүй зайд бэлдмэл цацах бөгөөд хор цацсан талбайн ойролцоо насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахыг хориглох юм.
Баянхонгор аймгийн 13 сумын нутагт үлийн цагаан оготно устгах ажил хийгдэнэ | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.