Шууд Chart

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

2020-04-17 18:29:54

УИХ-ын өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтыг явуулсан. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг 01 минутад эхэлж, санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн, нууц санал хураалтын тооллогын комиссын дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдааны нууц санал хураалтад оролцсон 47 гишүүний 27 нь буюу 57.4 хувь нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжсэн байна. Иймд “УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.

Санал хураалтад оролцсон 52 гишүүний 27 нь буюу 51.9 хувь нь дэмжиснээр дээрх тогтоол батлагдав. УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолыг эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.


Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй