Шууд Chart

“Шопений үдэш” тоглолт маргааш болно

2014-04-03 10:58:46

Төгөлдөр хуурч Б.Оюугийн “Шопений үдэш” тоглолт маргааш 19 цагаас Улсын филармонид болно. “Шавь маань нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопений нэлээд хүнд хүнд зохиолыг тоглож байгаа” гэж удирдагч багш С.Саянцэцэг хэлж байна.
Б.Оюу бол С.Саянцэцэгийн гарын цөөхөн шавь нарын нэг бөгөөд багш нь түүний тухай “Төгөлдөр хуурч гэж хэлэгдээд одоо идэвхитэй ажиллаж байгаа Монголын цөөхөн хэдэн төгөлдөр хуурчийн нэг бол Б.Оюу юм” гэсэн юм.
Багш, шавь хоёрын барилдлага 2009 онд Испани улсаас эхэлсэн бөгөөд энэ удаагийн “Шопений үдэш” тоглолтод С.Саянцэцэг багш нь оролцож хөгжим бүрийн өмнө мэргэжлийн, сонирхолтой тайлбар хийж оролцоно. Б.Оюу нь Шопений олон улсын уралдаанд оролцохын өмнө нэг сар өөрийгөө тусгаарлаж бэлдэж, амжилттай оролцож байсан Монголын шилдэг залуу төгөлдөр хуурчдын нэг юм.

“Шопений үдэш” тоглолт маргааш болно   
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй