Шууд Chart

МҮОНРТ-ийн өдөрлөг АНУ-д болно

2014-04-04 09:04:26

2014 оны дөрөвдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд АНУ-ын Washington DC хотноо МҮОНРТ-ийн өдөрлөгийг зохион байгуулах боллоо. Тус өдөрлөгийн хүрээнд МҮОНРТ-ийн ММ агентлаг, Олон нийтийн радио, Олон нийтийн телевиз, MNB.mn сайт зэрэг салбар нэгжийн 20 гаруй уран бүтээлчид 10 нэр төрлийн мэдээ сурвалжлага, нийтлэл, ярилцлага, ток шоу, үзэгч, сонсогч, редакцийн уулзалт  нэвтрүүлэг бэлтгэх юм. 

2014 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Washington DC хотын Монгол сургууль дээр сурагчдын концерт болох бөгөөд багш сурагчдын талаар МҮОНТ нэвтрүүлэг бэлтгэнэ. Энэ өдрийн орой 19 цагт ЭСЯ-нд үзэгч, сонсогч редакцийн уулзалтыг зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр МУСТА Л.Болдбаатар "Морин жилийн хийморь"  уран бүтээлийн бие даасан тоглолтоо АНУ-д амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүстээ хүргэх юм.  Тоглолт дөрөвдүгээр сарын 13-нд Washington DC хотод, дөрөвдүгээр сарын 19-нд Chicago хотод тус тус болно.

 


МҮОНРТ-ийн өдөрлөг АНУ-д болно  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй