
Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн 5-н жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 2009 оны 3 сарын 1-нд анхлан үүсгэн байгуулагдаж байсан тус
хамтлагийнхан ойн хүрээнд олон гайхалтай ажил, уран бүтээлүүдийг туурвихаар бэлтгэж байгаа бөгөөд тус ажлуудын нээлт болгож энэ сарын 18-нд 17:00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрт лекц, концертийг урлагийн сургуулийн оюутан залуучуудад зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар болжээ.

Лекц концертод Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам урилгаар оролцож “Өөрийгөө танихуй” лекцийг толилуулах бөгөөд ойн нээлтээ хийж буй “Хөсөгтөн” хамтлагийнхан “Хөсөгтөн” хэмээх тоглолтоо толилуулах гэнэ. Энэ дашрамд дуулгахад “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид болох МУСТА Ч.Амарбаясгалан, Г.Адъяадорж нар ирэх сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа 19:00 цагаас “Ирмүүн хэмнэл” хэмээх тоглолтоо толилуулахаар болжээ. Мөн ирэх намар тус хамтлагийнхан ойн нэгдсэн тоглолтоо хийх юм байна.

“Хөсөгтөн” хамтлаг 5-н жилийн ойн баярын нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.