
Дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэл, омогшил бахдалын эзэд болсон Монгол поп опера “Увертюра” хамтлагийнхан таван жилийн ойдоо зориулж “Төгсгөлгүй-Эхлэл” тоглолтоо орон даяар толилуулж байгаа билээ.
Аялан тоглолтын хүрээнд энэ сарын 12-нд Зүүнхараа, 13-нд Дархан хотод, 14-нд Эрдэнэт хотод, 18-нд Хэнтий аймагт, 19-нд Сүхбаатар, 20-нд Дорноговь аймагт тоглоод байна. Өнөөдөр “Увертюра” хамтлагийнхан Багахангай дүүрэгт тоглохоор төлөвлөөд байгаа ажээ.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк” ажиллаж байгаа бол ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, жүжигчин Д.Сосорбарам, ерөнхий продюссерээр Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, "Увертюра" хамтлагийн залуус маргааш болох "Алтан хуур" наадамд урилгаар оролцож, ая дуугаа өргөх юм. Ингээд тоглолтын зургуудаас хүргэе.
“Увертюра” хамтлагийн аялан тоглолт үргэлжилж байна | ||
Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.