Шууд Chart

Хамгийн үнэтэй цахилгаан гитар 3.7 сая доллар...

2014-04-22 11:21:53

Нэгэн үе дуучин Эрик Клэптоний “Блэки” хэмээх гитар дэлхийн хамгийн үнэтэй хөгжимд тооцогдож байв. Гэвч 950 мянган ам.долларын үнэтэй Блэки 2004 онд халаагаа өгсөн юм. Өнөө үеийн хамгийн үнэтэй гитар Катарын Доха хотод тодорчээ. “Страт” нэртэй гитар Дохад болсон дуудлага худалдаагаар 3.7 сая ам.доллар хүрсэн юм. Хэд хэдэн рок хөгжимчний гар дамжсан энэ гитарыг цунамийн гамшигт нэрвэгдсэн Азийн иргэдэд туслах үүднээс дуудлагаар худалджээ. Уг дуудлага худалдаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон хүртэл оролцож, үнэ хаяж байсан гэдэг. Нэртэй хөгжимчид тоглож байсан уг гитар дээр Мик Жаггер, Эрик Клэптон, Пол Макартни, Брайн Адамс нарын алдартнууд гарын үсгээ үлдээсэн нь ийн үнэ хүргэжээ.


Хамгийн үнэтэй цахилгаан гитар 3.7 сая доллар...  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй