Шууд Chart

Дорнод аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ

2020-10-26 10:45:03

Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллалаа. Энэ хүрээнд аймгийн шуурхай штаб болон бусад холбогдох байгууллагуудын 100 гаруй гишүүнийг хамруулан коронавируст халдварын байнгын бэлэн байдлыг хангуулах, тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Мөн Шадар сайдын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Л.Саянаа, УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй бүрэлдэхүүн тус аймгийн Томуугийн харуулдан тандалтын 3 ӨЭМТ, ЭМГ, БОЭТ, Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ажиллалаа.

ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа, тархвар судлагч М.Цогт, дата менежер Б.Ганцоож, ВСЛ-ын вирусологич Н.Баясгалан нар дэмжлэгт хяналтыг хийн, цар тахлын үеийн бэлэн байдлын үнэлгээний дагуу үнэлэн, зөвлөмж өгсөн байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дорнод аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ   
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй