Шууд Chart

Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн Говь-Алтай аймагт сургалт зохион байгууллаа

2020-10-26 10:56:42

Улсын гуравдугаар төв эмнэлэг улсын хэмжээнд эрүүл мэндийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиг үүргийнхээ хүрээнд эмнэлэг хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлсээр байна.

Тус эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний багийнхан  2020 оны 10 сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Ажиллах хугацаандаа "Коронавируст халдварын хариу арга хэмжээ ба сувилахуйн тусламж үйлчилгээний бэлэн байдал" сэдэвт онол, ажлын байрны дадлага сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд аймаг, сум өрх болон хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 160 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн оролцсон.

Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, харвалт, зүрхний шигдээсийн чиглэлээр онол, дадлага хавсарсан сургалтыг УГТЭ-ийн Сувилахуйн албаны 11 мэргэжилтэн удирдан явууллаа. 

         

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн Говь-Алтай аймагт сургалт зохион байгууллаа   
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй