Шууд Chart

Чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

2020-10-26 13:56:38

Баянгол дүүрэгт байрлах “Түмэн плаза” дэлгүүрийн лангуунд борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360”, “L-Carnitine 360+”, Герман улсад үйлдвэрлэсэн “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол Улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, нийт 8.420.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна.

Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ


Чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй