
Малайзийн “KRU International” болон Энэтхэгийн “Crest Animation Studio”-гийн хамтын бүтээл болох “Ribbit” нэртэй 3D хүүхэлдэйн кинонд Холливудын хэд хэдэн жүжигчин дуу оруулахаар гэрээ байгуулжээ. “Бөгжний эзэн” киноны од Шон Остин, “Улаан Октябрь”-ийн ангуу” киноны од Тим Карри болон инээдмийн жүжигчин Рассел Петерс зэрэг авьяаслаг жүжигчид энэ кинонд дуу оруулах болсон талаар “World Screen” сайтад мэдээлсэн байна.
Амазоны ширэнгэн ойд амьдардаг нэгэн мэлхийн хөгтэй бас адал явдалтай түүхийг энэ кинонд өгүүлжээ. Их Британи, Герман, Австрали, Япон, Хятад, Бразил зэрэг 80 гаруй улс тус бүтээлийг худалдаж авах захиалгаа хэдийнэ ирүүлжээ. Мөн энэ жилийн "Marchй du Film" кино наадмыг энэхүү 3D стерео бүтээлээр нээх юм байна. Энэхүү олон улсын бүтээлийг Малайзийн Засгийн газар өөрийн харьяа Мультимедиа хөгжлийн корпорациар дамжуулан хэсэгчлэн санхүүжүүлжээ.
Холливудын жүжигчид Малайзийн хүүхэлдэйн кинонд дуу оруулна | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.