
Японы нэртэй гурван загвар зохион бүтээгчийн ээжийн тухай өгүүлсэн олон ангит кино Мьянмарт гарч эхэллээ. Японы нэрт загвар зохион бүтээгч Кошино Жунко болон түүний хоёр эмэгтэй дүүгийн ээж Итоко Охарагийн амьдралын бодит түүхэнд тулгуурлан бүтсэн энэ кино өнгөрөгч даваа гарагаас гарч эхэлсэн байна.
Хувцас урлах сонирхолдоо хөтлөгдөх болсон 11 настай Итоко Охара охиныг харуулсан 1924 оны үйл явдлаар кино эхэлдэг байна. Тухайн үеийн япон эмэгтэйчүүдийг хувийн ажил хэрэг өрнүүлэхийг сайшаадаггүй байсан боловч Охара олон саад бэрхшээлийг даван туулж, амжилттай хувцас загвар зохион бүтээгч болж чаджээ. Нөр хичээнгүй, тэвчээр хатуужилтай ээжээсээ үлгэр авч гурван охин нь Японд төдийгүй, дэлхийд нэрээ цуурайтуулсан загвар зохион бүтээгчид болсон юм.
Мьянмар улсад өрнөж буй ардчиллын үйл явцад хүмүүст урам зориг өгөхийн тулд уг бүтээлийг үзүүлэхээр сонгосон юм байна.
Түүнчлэн ирэх сараас эхлэн “Ацу гүнж” хэмээх Японы өөр нэг олон ангит кино гарах юм байна. Эдгээр телевизийн олон ангит киноны ачаар Мьянмарын улам олон хүн Японы соёл, ард түмний аж байдалтай танилцах болно гэж албаны хүмүүс найдаж байна. Телевизийн олон ангит кинонуудыг ийнхүү үзүүлж байгаа нь Мьянмар, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд явагдаж байгаа олон арга хэмжээний нэг юм байна.
Мьянмарт NHK-ийн олон ангит кино гарч эхлэв | ||
Үзсэн: 1547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.