Шууд Chart

“ETHNOSPHERE” төслийн нээлт энэ сарын 28-нд болно

2014-04-25 14:37:28

Монголын үндэсний урлагийг энэ цаг үед цогц хэлбэрээр хөгжүүлэн оюуны шинэ бүтээлүүдийг үзэгч олондоо хүргэх нэгэн төсөл хэрэгжиж эхэллээ.  “ETHNOSPHERE” төслийн нээлт энэ сарын 28-ны өдөр болно. Нээлтийн үеэр хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер М.Чимэдтогтохын “ETHNOSPHERE” цомгийн шинэхэн бүтээлүүд эгшиглэх юм.Тус цомог нь үндэсний хөгжмийг Ethno, Electro, Chill Out, Classic  зэрэг орчин үеийн урсгалуудтай хослуулсан шилдэг арван бүтээлээс бүрдэж байгаа аж. “Chimdee’s Music” студи, FSM agency компаниас зохион байгуулж байгаа уламжлалт хөгжим, уран зураг, үндэсний хувцас загварыг нэгтгэсэн энэхүү төсөл нь олон улсад манай үндэсний соёл, урлагийг сурталчлан таниулах зорилготой гэж байгаа юм. Төслийн талаар товч танилцуулахад уг төсөл үндэсний хөгжмийг шинэ үеийн хөгжмийн төрлүүдтэй хослуулсан этно стилийн 10 бүтээлээс бүрдсэн “ETHNOSPHERE” цомог, Монголын ахуй соёл харагдахуйц абстракт хэллэг бүхий чөлөөтэй арга ажиллагаатай, үзэгчийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөхүйц контемпирари хэллэгтэй “ETHNOSPHERE” цомгийн бүтээлүүдийг илэрхийлсэн уран зургийн үзэсгэлэн, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөллүүдийн бүтээлүүдээр тавигдах загварын шоунаас бүрдэнэ.


“ETHNOSPHERE” төслийн нээлт энэ сарын 28-нд болно  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй