Шууд Chart

Дархан хотын миссүүд хүмүүнлэгийн үйлсэд оролцоно

2014-04-28 09:57:34

Дархан хотын "Оюутан мисс" тэмцээн төрөлх хотноо амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан. Дархан хотын оюунлаг охид, бүсгүйчүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, олонд таниулах, гоо зүйн боловсрол олгох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой эл тэмцээнд "Монгол Оюу" сургуулийн есдүгээр ангийн сурагч 15 настай О.Уярал охин тэргүүн байр эзлэж, гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулжээ. Харин дэд миссээр Б.Ариунзул шалгарч, гуравдугаар байрт О.Оюунзаяа орсон. Тэмцээнийг зохион байгуулагч “Тансаг мода” агентлагийн урилгаар "Darkhan Student Miss 2014" тэмцээний шилдэг 16 оролцогчдын төлөөлөл болсон мисс охид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж хоёр өдрийн турш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ уулзалт, арга хэмжээ, аяллыг зохион байгуулах гэж байна.


Дархан хотын миссүүд хүмүүнлэгийн үйлсэд оролцоно   
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй