Шууд Chart

“Шоу биз” Г.Анхбаяр дуулж чадах уу?

2014-04-28 14:31:42

“Маск” продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр хоёр нийлж, дууны урлагт хүч сорих гэж байгаа аж. Тэд дуугаа аль хэдийнэ бэлэн болгочихсон бөгөөд тун удахгүй сонсогчдод хүргэхээр зэхэж байгаа сурагтай. Чухам ямар дуу дуулснаа түр хугацаанд нууцлаж байгаа ажээ.  

Энэ мэдээг сонссон урлагийнхны зарим нь “Алдар ч яах вэ, хамтлагт дуулж явсан хүн. Дажгүй дуулчих байх. Харин Анхаа дуулж чадах уу” гэсэн асуултыг бие биедээ тавьж байгаа гэнэ. Тэр ч битгий хэл өөрөөс нь хүртэл энэ асуултыг асууж, шарыг нь хөдөлгөсөн нөхдүүд мэр сэр байгаа ажээ.
 
Харин жүжигчин Г.Анхбаяр өөрийнхөө уран бүтээлийг тун удахгүй цацаж, дуулж чаддаг эсэхээ харуулах юм байна. Бүр дуундаа клип хүртэл хийгээд амжсан гэнэ.

“Шоу биз” Г.Анхбаяр дуулж чадах уу?   
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй