Шууд Chart

Залуучууд аялангаа үндэсний бүтээн байгуулалттай танилцлаа

2014-04-28 16:18:06

Их Майдар сан, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх” “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” хамтран “Их Майдар-100 залуу”  үндэсний бүтээн байгуулалттай танилцах аяллыг энэ сарын 26 буюу бямба гарагт зохион байгуулсан байна. Аялалд ажил олгогч, ажил хайгчид болон 21 аймгийн УБ хот дахь залуучуудын холбооны төлөөлөл, бусад залуучууд оролцож үндэсний бүтээн байгуулалттай танилцахаас гадна хоорондоо танилцах, цэвэр агаарт хөгжөөнт тоглоом тоглож, “ТВ 10” телевизийн “Урагшаа залуусаа” нэвтрүүлэг, Эх орон телевизийн “Өглөө” хөтөлбөр  аяллын талаар сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Аялагчдыг үндэсний үйлдвэрлэгч ТЭСО групп, “Талх чихэр” ХК, Үлэмж ХХК , Human capital сэтгүүл зэрэг байгууллагууд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнүүд болох “Вип” цэвэр ус, “Та Чи” талх, нарийн боовны дээжээр ивээн тэтгэсэн байна.


Залуучууд аялангаа үндэсний бүтээн байгуулалттай танилцлаа  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй