Шууд Chart

“Хүүгүй ломбард” тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

2014-04-29 15:33:18

“Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Киноны зураг авалт дууссан бөгөөд тавдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Кино найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ажилласан бөгөөд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн шавь нар ажилласан байна.   

Харин киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тогложээ. Мөн  Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, МУСТА Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин  СТА Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг, МУСТА Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин СТА Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин СТА Р.Адьяа нар тоглосон байна. 

“Хүүгүй ломбард” тун удахгүй үзэгчдийн хүртээл болно   
Үзсэн: 1670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй