Шууд Chart

Монгол оюутан Америкийн телевизийн академийн шагнал хүртлээ

2014-04-30 12:05:12

Дэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ. Энэ сарын 23-нд Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.

Телевизийн академийн болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын ажиллагааны "Хүүхэлдэйн кино"-ны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссер Н.Мөнхцэцэг III байрын цомыг хүртжээ.  
Монгол охинд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн киноны супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.
Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежийн оюутан аж.

Монгол оюутан Америкийн телевизийн академийн шагнал хүртлээ   
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-30 13:15
ЗӨВ ШҮҮ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-04-30 12:48
sain bna amjilt

Бидэнтэй нэгдээрэй