Шууд Chart

“Хүүгүй ломбард”-ны албан ёсны триллер гарлаа

2014-04-30 13:02:13

“Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны киноны албан ёсны триллер цацагдлаа. Залуу найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын хамтран найруулсан энэхүү киноны зохиолыг зохиолч Ж.Оргил бичжээ. Тэрбээр өмнө нь “Валентины захидал”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны зохиолыг бичиж байсан билээ.

Харин киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглож байгаа юм. Мөн хошин урлагийн жүжигчид нэгэн бүтээлд хамтарч ажиллаж байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу.

“Хүүгүй ломбард” кинонд залуусын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах юм. Жинхэнэ хар багийн анд найз гэдэг ямар байдгийг энэ киноноос үзэж, мэдэрч болно гэдгийг уран бүтээлчид нь амлаж байгаа юм. Анхаа, Алдар хоёрын нөхөрлөл хэрхэн өрнөхийг та тун удахгүй “Хүүгүй ломбард”-наас үзээрэй. 

 

 


“Хүүгүй ломбард”-ны албан ёсны триллер гарлаа  
Үзсэн: 2305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй