Шууд Chart

Имарт худалдааны төвд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулав

2021-04-16 14:06:38

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэнээс гаргасан гомдлын дагуу Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирал Н. Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаасан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн  Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1 500 000 төгрөгийн торгууль ногдууллаа.

Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “Хяналтын жин” дээр шалгаж авах нь зүйтэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.


Имарт худалдааны төвд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулав  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй