Шууд Chart

Улаанбаатар-Дарханы авто замын талаар санал солилцов

2021-05-18 14:34:22

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төсөл хөтөлбөр хариуцсан нэгжийн дарга Мүүкиа Тирүчелвамыг хүлээн авч уулзав.

Тэд Азийн хөгжлийн банкны МОН-3679/3786 зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, "гацаа гаргах" арга зам, цаашид нэн даруй авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрлээ. 

Эх сурвалж: ЗТХЯ


Улаанбаатар-Дарханы авто замын талаар санал солилцов   
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй